Request edit access
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хороонд СОНИН/СЭТГҮҮЛ-ИЙН СЭТГҮҮЛЧ-ийн төлөөлөл болох 2 гишүүнийг сонгох нэр дэвшигчийн бүртгэл, 2023 он
ХМЗ нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн эзэн/эрхлэн гаргагч, олон нийтийн гэсэн гурван бүлгийн төлөөллөөс бүрддэг. Энэ удаагийн нөхөн сонгуульд сонин, сэтгүүлийг төлөөлж ХМЗ-ийн ССС ёс зүйн хороонд ажиллах хүнийг нэрээ дэвшүүлэхийг урьж байна.
Нэр дэвшигч нь хэвлэл мэдээллийн салбарт доод тал нь 5 жил ажилласан, одоо СОНИН/СЭТГҮҮЛ-ийн СЭТГҮҮЛЧ байх шаардлагатай.
Мөн ёс зүйн асуудлаар сонирхон судалдаг, тодорхой бүтээл/нийтлэл, нэвтрүүлэг туурвиж байсан бол давуу тал болно.
Түүнчлэн ёс зүйн хорооны гишүүний үүргийг сайн дураар гүйцэтгэх хүсэл эрмэлзэлтэй, холбогдох дүрэм, журмыг судалж хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Дэлгэрэнгүй мэдээллийг www.mediacouncil.mn сайтаас авна уу.    
Sign in to Google to save your progress. Learn more
1. Таны нэр *
2. Таны овог (эцгийн нэр) *
3. Таны ХМ салбарт ажилласан ажлын туршлага *
4. Эрхэлж буй ажил, албан тушаал *
5. Хэвлэл мэдээллийн зөвлөлийн үйл ажиллагааны журамд зааснаар Ёс зүйн хороод нь хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим, сэтгүүлчийн мэргэжлийн хэм хэмжээг сахиулах замаар сэтгүүл зүйн салбарт ёс зүйг төлөвшүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Чиг үүргийн хүрээнд дараах үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд: “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ыг батлах, сайжруулж, боловсронгуй болгох; "Гомдол хүлээж авах, барагдуулах журам”-ыг мөрдөж ажиллах; Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийн нийтэлж нэвтрүүлсэн сэтгүүл зүйн бүтээлтэй холбоотой иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдлыг /цаашид “өргөдөл” гэх/ хурлаараа хэлэлцэж дүгнэлт гаргах зэрэг болно. Та дээр дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллахад бэлэн үү? /Журмуудтай www.mediacouncil.mn сайтаас танилцана уу/ *
6. Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хорооны гишүүн нь "Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гишүүдийн ёс зүйн дүрэм"-ийг баримтлан ажиллах журамтай. Та гишүүнээр сонгогдох тохиолдолд Зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм, журмыг сахих, нэр хүндийг хамгаалах үүрэгтэй болно. Үүнийг та зөвшөөрч байна уу. Ёс зүйн дүрмийг бүрэн эхээр нь  http://www.mediacouncil.mn/p/8 холбоосоор орж уншсаны дараа сонголтоо хийнэ үү. *
7. Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хороо нь улиралд нэг удаа хуралдаж, иргэн, байгууллагаас ирсэн гомдлыг хэлэлцэн, дүгнэлт гаргадаг. Нэг удаагийн хурал дунджаар 3 цаг үргэлжилдэг. Та гишүүнээр сонгогдсон тохиолдолд дээрх цаг хугацааг зарцуулах боломжтой юу?   *
8. Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хороо нь цаг үеийн онцгой нөхцөл байдлаас шалтгаалж (сонгуулийн үед г.м) шуурхай хуралдах зохицуулалттай. Энэ тохиолдолд та Ёс зүйн хорооны гишүүний үүргээ хүлээж, хуралдаа оролцох шаардлагатай болно. Та үүнийг зөвшөөрч байна уу? *
9. Хэвлэл мэдээллийн зөвлөл НҮТББ-ын дүрмийн дагуу Ёс зүйн хорооны гишүүний бүрэн эрхийн хугацаа 6 жил байна. Хэрэв гишүүнээр сонгогдвол дээрх хугацаанд ажиллах шаардлагатай болно. Та үүнийг зөвшөөрч байна уу? *
10. Та Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хороонд нэр дэвших болсон шалтгаанаа (Ёс зүйн хорооны гишүүнээр ажиллах хүсэлт) тайлбарлаж бичнэ үү. Үгийн доод хязгаар: 100 үг. *
11. Миний бие дээрх асуултуудад үнэн зөв хариулсан бөгөөд Ёс зүйн хорооны гишүүний сонгуульд: *
12. Ийнхүү бүртгүүлж байгаа нь Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон гэсэн үг биш бөгөөд сонголтын үйл явцыг ХМЗ хариуцна гэдгийг нэр дэвшигч миний бие: *
13. Таны утас *
14. Имэйл хаяг *
Next
Clear form
Never submit passwords through Google Forms.
This form was created inside of TBB. Report Abuse